Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төв нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:37:59

Сургуулийн  өмнөх боловсролыг хүргэхдээ хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэхэд анхаарч, үйл ажиллагаа чиглүүлдэг Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төв 2015-2016 оны хичээлийн жилээ нээв.

Ингэхдээ боловсролын салбарын шинэчлэлийн бодлогогыг баримталж хүүхэд бүрийг хөгжүүлж, сургалтын чанараа дээшлүүлж, багшлах арга зүйг улам хөгжүүлж ажиллана хэмээн тус төвийн  дарга Ц.Ариунаа хэллээ. Тус төв 2014-2015 оны хичээлийн жилд багш эцэг эхийн оролцоотой орчноо бүрэн камержуулж, Дэлхийн банк, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр сургалтын хэрэглэгдэхүүнээ шинэчилж,сурах таатай орчин нөхцлийг тал бүрээр нэмэгдүүлсэн бол энэ жил шинээр 30 гаруй хүүхэд элсүүлж, нийтдээ 180 гаруй сурагчтай үйл ажиллагаа явуулах юм.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд