Сурах бичгийн хүрэлцээ муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 15:47:18

Орхон аймагт 7-12 дугаар ангийн сурах бичгийн ном дутагдалтай байна. Учир нь энэ жилээс ерөнхий боловсролын сургуульд “ЦӨМ” хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор 6-9 ангийн зарим сурах бичгийг шинэчилжээ.

Тухайлбал, зургаадугаар ангийн тав, долоодугаар ангийн тав, наймдугаар ангийн 10, есдүгээр ангийн 9 номыг дахин хэвлэсэн байна. Мөн долоо, 12 дугаар ангид түрээсийн ном хөтөлбөр хэрэгжихгүй учир сурагчид номоо худалдаж авахаар болжээ. Үүнээс гадна Орхон аймгийн нийт сурагчдын 25 хувийг нь үнэ төлбөргүй номоор хангана. Өнгөрсөн жилүүдэд 40 хувь хүртэл хангаж байсан нь энэ жил буурсан байна. Үнэ төлбөргүй номыг эмзэг бүлгийн өрхийн сурагчдад олгоно. Харин 6,8,9,10, 11 ангийн сурагчдад түрээсний ном олгогдоно.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ