Аймгийн нэгдсэн эмнэлэгт “Хүүхдийн хүлээн авах” тасаг байгуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-28 13:19:36

Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь тус аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 126 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлүүлжээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Туркийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт санал тавьснаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт яаралтай тусламжийн "Хүүхдийн хүлээн авах" тасаг байгуулахаар болсон байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 126 сая төгрөгийн хөрөнгийг Туркийн Засгийн газраас шийдвэрлүүлээд байгаа ажээ. Мөн бас нэгэн баярт мэдээ нь өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймагт зочилсон мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Мандал сумын хүн эмнэлэгт авто машин бэлэглэхээ амласан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ