Эрдэнэмандал хийд төвд хэлний сургалт явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс Төвд хэлний хичээлийг үнэ төлбөргүй зааж байна. Одоогоор 10 сүсэгтэн сайн дураараа, тогтмол идэвхтэй суралцаж байна. Хичээл 7 хоногт нэг удаа хоёр цагаар хичээллэдэг.
Бурханы ном, сургаал бүгд төвд хэл дээр байдаг. Монгол хэлрүү цөөхөн хэдийг хөрвүүлсэн байдаг ч энэ нь утга санаа нь таардаггүй, толгой холбохдоо утгыг нь өөрчилсөн зүйлүүд их байдаг. Бурханы шашныг үндэслэгч Будда айлдахдаа бурхад амьтдын хилэнц нүглийг усаар угаахгүй, зовлонг нь гараараа арилгахгүй, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ шууд бусдад шилжүүлж өгч чадахгүй. Гагцхүү үнэн зөв арга замыг зааж сургаж байж түүнийхээ дагуу бусдад тусална гэсэн байдаг. Хүн амьтад зөвхөн муу үйл хийснээрээ л зовдог. Хэрвээ сайн үйл хийвэл сайн үр дагаврыг өөртөө хураадаг. Харин муу муухай үйл нь муу сэтгэлээс л гардаг. Тэгэхээр ямар зүйлийг муу үйл гэдэг, ямар үйлийг сайн үйл гэдэг, яавал зөв сэтгэлтэй болох арга замыг бурханы номонд заасан байдаг. Тиймээс хүмүүс төвд хэлийг сурсанаар тэр арга замыг өөрөө олж, сэтгэлээ ариусгаж, гэгээрлийг олох юм. Мөн бурханы ном сургаалыг өөрөө уншиж ойлгох, утгыг тайлах боломжтой хэмээн Эрдэнэмандал хийдийн Чойрын багш Ж. Даваадорж хэлж байна.
Т. Одончимэг