Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шийдвэр гаргагчдад сарнай бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-02 09:39:14

Хөжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг Ховдын хүүхдүүд тэвэр дүүрэн сарнай захиатай угтлаа. Хүүхдүүд  шийдвэр гаргах түвшний хүмүүст цэцэг сарнай илгээх санаачилгаа аймгийн Хүүхэд Хөгжил Гэр бүлийн Хэлтсээр дамжуулан хэрэгжүүллээ.

Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүд тэдний үе тэнгийнхэн Ховд аймгийн шийдвэр гаргах түвшнийхэнд хийсэн бүхнийх нь төлөө талархсанаа энэ өдөр илэрхийлээ.

Өнгөрсөн дөрвөн жилд ХБИргэдийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж, ХБИргэдийг автобусаар үнэгүй зорчих, ХБХ-дийн сувиллын Итгэл төвийн үйл ажиллагааг явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь хамгийн том дэмжлэг байсан гэдгийг тэд энэ өдөр онцолж байсан юм.

Бас аймгийн Засаг дарга бүх албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн хаалгыг зориулалтын шаттай болгох аян зарлаж, Ховдод 54 байгууллага нэгдэж нэгэн үеэ бодвол тэднийг илүү ойлгох, дэмжиж туслах талаар олон ажлыг хийж, бэрхшээлээс нь хуваалцсанд хүүхдүүд талархаж байгаагаа хэллээ.

Ирэх дөрвөн жилд хамгийн их санал авч хэрэгжих хөтөлбөр нь бидний эрхийг хамгаалах хөтөлбөр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгийг хүүхдүүд баглаа цэцэг барин эрхээ хамгаалах энэ өдөр  Ховд аймгийн ИТХ,ЗДТГ-ын ажилтнуудад  сэтгэлээ илэрхийлээ.

Харин Хүүхдийн байгууллагын удирдах зөвлөлийн хүүхдүүд болон үе тэнгийнхэн нь тэднийг байгууллагуудаар явж байглаа цэцэг хүргэхэд нь тусалж, сэтгэлийн дэм үзүүллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ