Сүхбаатар аймагт 171 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-05 17:21:51

Сүхбаатар аймгийн хэмжээнд эрэгтэй 92, эмэгтэй 79 нийт 171 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Эдгээрийн ихэнх нь буюу 45 нь сэтгэц оюуны хомсдолтой бол, 37 нь харааны бэрхшээлтэй, 31 нь сонгсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд байдаг байна.

Насны ангилалаар авч үзвэл 0-6 насны 51, 7-13 насны 79, 14-16 насны 41 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдээс сургуульд сурдаг 41 хүүхэд байгаа бол, огт сурдаггүй 130, байнгын асаргаанд байдаг 93 хүүхэд байна.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн  хамгааллын салбар комисс гэж бий. Энэхүү комисс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, боловсрол эзэмших боломжтой бол түүнийг нь олгох ямар арга зам байна түүнийг нь судлах, холбогдох байгууллагуудтай тэдний өмнөөс хамтран ажиллах үүрэг чиглэлтэй. Сүхбаатар аймгийн салбар комиссын тухайд хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмээс тусгаарлахгүй, хамт олны дунд байлгах тал дээр анхаарч ажиллаж байгаа хэмээн салбар комиссын дарга Д. Баасандорж хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч суралцах боломжтой хүүхдүүдэд Албан бус Насан туршийн боловсрол төвөөр дамжуулан болосвсрол олгодог. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй насан хүрсэн болон хүүхэд нийлсэн 79 суралцагч одоогоор тус төвөөр дамжуулан боловсрол эзэмшиж байна. Харин Баруун-Урт суманд 11 хүүхэд бий, мөн дауны синдромтой 3 хүүхэд тус төвийн сургалтанд хамрагддаг юм байна.

Албан бус НТБТ нь аймгийн салбар комиссоор орсон хүүхдүүдэд бэрхшээлийн ялгаатай байдал, чадвар сонирхол, хэрэгцээнд нь тулгуурлан амьдрах ухаанд суурилсан, бичиг үсгийн сургалт явуулдаг хэмээн Албан бус НБТБ-ийн сургалтын менежер У. Наранжаргал хэллээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ