Дунд насныхан сагсаар өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-05 17:56:38

Сүхбаатар аймгийн засаг даргын идээл дор уламжлал болон зохион байгуулагддаг тэмцээн уралдааны нэг нь дунд насныхны аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээн 4 дэх жилдээ зохион байгуулагдсан бөгөөд Монголын үндэсний олимпын хорооны 60 жилийн ойд зориулагдсан гэдгээрээ онцлог байлаа.

Энэхүү тэмцээн нь багийн спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, дунд насныханыг тэр дундаа суугаа ажилтай хүмүүсийг  хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой.  Байнгын ажилтай байдаг хүмүүс найз нөхөд хамт олонтойгоо ингэж тоглож гүйлдэх нь ховор. Харин энэ тэмцээнд орж биеийн чилээгээ гаргаж, амьсгаагаа задлаж сайхан хөнгөрдөг юм. Дунд насныханы хувьд энэ тэмцээн бол яалт ч үгүй хэрэгтэй. Жилээс жилд оролцогч багуудын тоо нэмэгдэж, өрсөлдөөн ихтэй болж байна хэмээн тэмцээнд оролцогчид ярьж байлаа.  

Тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 4 багийн 70 гаруй дунд насны тамирчид оролцон хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд Сарангуа ахлагчтай баг, эрэгтэйчүүдийн төрөлд Баянмөнх ахлагчтай баг тэргүүлсэн байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ