360 өрхийн эцэг эхчүүдэд хүрч үйлчлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан “Эрүүл хүүхэд ирээдүйн баялаг” нэгдсэн арга хэмжээг Дэлхийн зөн Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2 удаагийн хяналт үнэлгээ, зургаан удаагийн явцын үнэлгээг Мөрөн сумын 14 багийн 0-59 сартай хүүхэдтэй 360 өрхийн 360 эцэг эх, асран хамгаалагч нартай уулзаж анхан шатны тусламж үйлчилгээ, мэдлэг хандлагыг тусгай боловсруулсан асуумжийн дагуу судалгаа үнэлгээ хийж ганцаарчилсан болон гэр бүлийн зөвлөгөө өгч ажиллажээ. Хяналт үнэлгээний дүнг нэгтгэн 2 удаагийн зөвлөмжийг боловсруулан өрхийн ЭМТ-үүдэд хүргүүлэн ажилласан байна. Аяны хүрээнд “Эрүүл хүүхэд ирээдүйн баялаг” нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд эцэг эхчүүдэд эрүүл мэндийн мэдлэгийг сэргээх, дадалжуулах сургалтыг удирдамж хөтөлбөрийн дагуу 110 эцэг эх, асран хамгаалагч нарыг хамруулсан байна.
Б.Гантуяа