Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-12 18:25:56

Дорнод аймгийн нийт хүн амын 30 орчим хувь нь Халамжийн үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ нь бусад аймагтай харьцуулахад дундаж үзүүлэлт.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, хүүхэд, ХБИ, зорилтот бүлгийнхэн, өрх толгойлсон эмэгтэй, нэн ядуу, хөдөлмөр эрхэлж байгаагүй хүмүүс гэж ойлгож болно. Тэдэнд олгодог энэ мөнгийг улсаас болон орон нутгийн санхүүжилтээс олгодог тухай Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н. Мөнхгэрэл ярьж байсан.

Аймгийн орон нутгийн төсвөөс 7,8 тэрбум төгрөгийг зөвхөн халамжийн үйлчилгээнд зориулдаг. Улсын санхүүжилтээр олгодог тэрбум төгрөг нь алдар цолтой ахмадууд, дайчид, хүүхдийн болон одонтой ээжүүдэд зарцуулагддаг гэнэ.

Дорнод аймагт 20 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэд хувь хүний албан татвар төлсөнөөр жилд 8-9 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлдэг ч тэр нь буцаад халамжид зарцуулдаг гэж ойлгож болох нь.

Тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4157 иргэн байдгаас тэдний 60 орчим хувь нь ажил хөдөлмөр эхлэх боломжтой юм байна.  Тэдний хөдөлмөр эрхлэх чадварын судалгааг ч нарийн гаргажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөлбөрийг  батлуулж, тэдэнд зориулсан төв байгуулахаар болсон байна.

                                                                                                                                   Б.Туяа

Холбоотой мэдээ