Мөрөн сумын мал тооллогод хүндрэл бэрхшээл гарсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-13 10:37:11

Улс орон даяар мал тооллогын ажил ид үргэлжилж байна. Мөрөн сумын Засаг даргын орлогч Б.Батбаяраар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  6 чиглэлд ажиллаж малаа тоолж дууссан бөгөөд иргэдийн малын шилжилт хөдөлгөөнийг хийж байна.

Тооллогын явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй бэлчээрт байгаа малыг заавал хотонд нь авчирч тоолсон байна. Мөрөн суманд малчин, мал бүхий 1036 өрхийн дотор 4 улиралд 874 өрх тогтмол мал сүргээ малладаг байна. Өнгөрсөн онд Мөрөн сумын хэмжээнд 193,2 мянган тоо толгой мал тоолуулжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ