Өлгийд гурван сумын 40-өөд мянган мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-14 11:51:27

Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Шагдаржаваас тус суманд өвөлжилт хэр байгаа талаар тодрууллаа.

Энэ жил манай суманд цаг агаар тогтуун сайхан, өнтэй өвөл болж байна. Саяхан шинэ цас орж малд амны унд өгсөн. Хөрш зэргэлдээ Наранбулаг, Малчин, Хяргас сумаас 50 гаруй малчин өрхийн 40-өөд мянган мал манай суманд ирж өвөлжиж байна. Өнгөрсөн жил хүндхэн өвөл болсон тул нөөцөд байсан өвсөө шавхсан. Энэ жил манай сумын иргэд 250 тн орчим өвс тэжээл бэлдсэн байгаа. Одоогоор сумын аюулгүйн нөөцөд өвс бэлтгэхээр тендер зарлаад явж байна. Багуудын хурал болж амжаагүй, мал тооллогын ажил хэвийн үргэлжилж байна.

Аймгийн Засаг даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар 9 асуудлыг дэвшүүлсэн. Үүнээс Ахлах сургуулийн 1, 2-р дотуур байр, хичээлийн байр, хүүхдийн цэцэрлэгийн байрны засварын ажлууд нэрчилж суусан. Мөн Өлгий сумын шилмэл омгийн улаан ямааг үүлдэр болгох, Сондуулын голын рашааныг түшиглэн амралт сувиллын бааз байгуулах асуудлууд аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт суусан байгаа.

Б.Батхүү  

Холбоотой мэдээ