Иххэт, Замын-Үүд сум их эрсдэлтэй бүсэд хамаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-12-14 13:27:02

Дорноговь аймгийн УЦУОШГ-аас  өвөлжилтийн төлөв эрсдэлийн зураглалыг энэ оны 11 дүгээр сарын 12-ны  байдлаар  сум тус бүрээр гаргалаа.

Хамгийн их эрсдэлтэй бүсэд тус аймгийн  Иххэт, Замын-Үүд сум багтаж байгаа бол  Даланжаргалан, Дэлгэрэх, Сайхандулаан, Хөвсгөл, Сайншанд сум их эрсдэлтэй бүсэд хамаарчээ.

"Эрсдэлтэй бүсэд нийт 1723 малчин өрхийн 812,8 мянган толгой мал өвөлжихөөс өөр аймгийн нутагт 7 сумын 65 өрхийн 43.9 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумын нутагт 7 сумын 92 өрхийн 51.5 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байна"  гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Эрсдэлд орж болзошгүй сумдын аюулгүйн нөөцөд 500 тн өвс, 50.5 тн тэжээл, малчдын аюулгүйн нөөцөд  1263 тн өвс, 80 тн тэжээл байна.

Дээр дурдсан эрсдэлтэй бүсэд одоогийн байдлаар цас их орж өвөлжилт хүндрээгүй цаг агаар тогтуун байна, 

 Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ