Хөвсгөлийн “Эрх чөлөө” орон нутгийн шилдэг сониноор шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн ууган хэвлэл “Эрх чөлөө” сонин нь 1945 оноос хойш тасралтгүй 70 гаруй жил гарч байгаа орон нутгийн ууган сонин бөгөөд Монгол Улсын 2016 оны орон нутгийн шилдэг сониноор шалгарлаа.
"Эрх чөлөө" сонин нь нийслэл Улаанбаатар хот төдийгүй Увс, Ховд, Булган, Архангай зэрэг 15 аймаг, өөрийн аймгийн 23 сум, нэг тосгон 130-аад багт хүрч, Хөвсгөл нутгийнхаа ард түмний аж амьдрал, ахуй соёл, тулгамдсан асуудал, үйл явдлыг шуурхай сурталчлан мэргэжлийн түвшинд мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг учраас салбартаа тэргүүлжээ. 1990-ээд он буюу хямралын үеийн хүнд хэцүү үед нэг ч дугаар алгасалгүй уншигчиддаа хүргэж байгаагаараа "Эрх чөлөө" сонин онцлог ажээ.
Б.Гантуяа