Ажлын хэсэг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭМонгол Улсын Шинэ үндсэн хуулийн 25 жилийн ойн хүрээнд “Үндсэн хууль-улсын үндэс” арга хэмжээг Хөвсгөл аймагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгууллаа.
Ойг ирэх оны 1-р сарын 13-нд тэмдэглэх ба ойн хүрээнд иргэний андгай өргөх ёслол, үндсэн хуулийн нэрэмжит гудамжийг бий болгон шинэ ардчилсан үндсэн хуулийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Гавъяат хуульч Б.Чимэдийн хүндэтгэлийн орчин бүхий цогцолбор байгуулж, үндсэн хууль батлахад оролцсон төлөөлөгчдийн баримт материал бүхий буланг аймгийн Орон нутаг судлах музейд байгуулах аж.
Б.Гантуяа