Төрийн алба цалгардаагүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-19 14:27:20

Дорноговь аймаг 14 сумтай. Одоогийн байдлаар  10 сумын Засаг дарга томилогдож үүрэгт ажлаа гүйцэтгэж байна.

Үлдсэн 4 сумын даргыг хэзээ томилох талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тодруулахад “Сонгуулийн үеэр нэр дэвшигчтэй холбоотой зөрчил гарсан тул асуудлыг нягтлан шалгуулахаар Шүүхэд өгсөн. Мэдээ хэрэг энэ хугацаанд өмнөх Засаг дарга үүрэгт  ажлаа хийгээд явж байгаа учир төрийн ажил цалгардаж удааширсан зүйл байхгүй. Дэлгэрэх сумын Засаг дарга З.Батмөнх, Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар өнөөдөр ажлаа хийгээд явж байна. Дараагийн Засаг дарга томилогдтол ажлаа сайн хий" гэсэн шаардлага тавьж байгаа гэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ