Нийслэл "Азийн сан"-тай хамтран “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-20 11:07:31

“Азийн сан” Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Тодруулбал 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Азийн сан нь 1990 оноос Монгол Улсад хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, сайн засаглалыг дэмжих, шударга ёс, хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн албаны үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй болгох, авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж иржээ.

“НЗДТГ “Азийн сан”-тай сүүлийн 6 жил хамтран ажиллаж буй юм. Талууд “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр” хэрэгжүүлэх санамж бичиг байгуулснаар нийслэлийн болон дүүргүүдийн ЗДТГ-ын шийдвэрүүд, газартай холбоотой асуудлуудыг цахим хуудсаар ил тод болгох юм. Түүнчлэн Нийслэл боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг ил тод болгох, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд “Азийн сан”-тай хамтран ажиллахаар болж байна.

Ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах, шийдвэрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэдэх олон нийтийн болон дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ