Берлин дэх халдлагад монгол хүн өртөөгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБерлин хотын Шарлотенбург дүүрэгт болсон халдлагад монгол хүн өртсөн эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
Өчигдөр оройн 23 цагийн байдлаар тус гэмт хэрэгт Монгол иргэд өртсөн тухай мэдээлэл байхгүй байна.
Өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн даваа гарагийн орой орон нутгийн цагаар 20 цагийн орчим Берлин хотын Шарлотенбург дүүргийн Зул сарын зах дээр хүнд даацын ачааны автомашинаар олон иргэдийг дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарав.
Холбооны Цагдаагийн газар 9 иргэн нас барж, 50 гаруй иргэн хүнд гэмтсэн гэж албан ёсоор мэдээлж байгаа юм.
Б.Туул