ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭЭрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох шийдвэр гаргав.
ЭМСЯ-наас харъяа байгууллагуудын эхний хагас жилийн ажлын үр дүнг авч хэлэлцэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, ХӨСҮТ гэсэн хоёр байгууллага хангалтгүй ажилласан дүн гарч даргад нь арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.Уг шийдвэрийн дагуу ГССҮТ-ийн дарга өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн байна. Харин ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж, хариуцлага тооцоод байгаа гэдгээ өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд албан ёсоор мэдэгдлээ.
Д.Өлзий