Пиротехникийн хэрэгсэл худалдаалахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-20 23:30:33

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют болон бусад бараа бүтээгдэхүүн  иргэд, хүүхдүүд зохих зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй салют, динамид болон бусад пиротехникийн хэрэгслийг худалдаалахыг хориглов.

Мөн төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц түүний ойр орчинд, барилгын зоорийн давхарт, нийтийг хамарсан арга арга хэмжээг зохион байгуулж буй задгай талбай, хүнс барааны зах болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдаалах, худалдан авах, ашиглахыг хориглож аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ