ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-14 21:14:13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Холбооны Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав. Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, хоёр Герман Улс нэгдсэний 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн айлчлал 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ