Цагдаагийн  зохицуулагчид гэр бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-26 13:22:02

Энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтангэрэлийг албаа гүйцэтгэж явахад гэрт нь гал гарч шатсан золгүй явдал болсон билээ.

Замын цагдаагийн албанаас цагдаагийн ахлах дэслэгч, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч Н.Алтангэрэлдээ дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хандив цуглуулжээ. Цагдаагийн Ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гэр, эд материал, мөнгөн тусламж үзүүлэв гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ