“Pencil” галлерейн нээлт болж, анхны үзэсгэлэнгээ дэлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар хотноо “Pencil” нэртэй урлагийн арт галлерейн нээлт энэ сарын 30-нд болно.
III IV хорооллын “Өргөө” кино театрын дэргэд “DACO” төвийн 11 дүгээр давхарт байрлах тус галлерей нь нээлтийн үеэр анхны үзэсгэлэнгээ үзэгчдэд толилуулна. Ирэх баасан гарагийн 18 цагт нээлтээ хийх уг үзэсгэлэнд Д.Батмөнх, Г.Лхагвасүрэн, С. Базарваань, Ж.Сэргэлэнболд зэрэг 10 зураачийн шилдэг уран бүтээлийг толилуулах юм. “Pencil” арт галлерейд гарах тус үзэсгэлэн 14 хоногийн турш үргэлжилнэ.
Д.Өлзий