Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Төв аймагт сурталчилгаагаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВАрдчилсан намын даргад нэр дэвшигчид Төв нутагт айлчлан ирж намын сонгуулийн сурталчилгаагаа гишүүддээ танилцууллаа.
Ардчилсан намын даргын нэг сарын хугацаанд явагдаж байгаа бөгөөд сонгуульд Норовын Алтанхуяг, Дондогдоржийн Эрдэнэбат, Жалбасүрэнгийн Батзандан, Лувсаннямын Гантөмөр, СодномЗундуйн Эрдэнэ нар нэр дэвшиж байгаа юм. Ардчилсан нам энэ сарын 6-7-нд болсон VI их хурлаар намын шинэчлэлийг эхлүүлж намын даргыг бүх гишүүдийн саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэй нэр дэвшигчид уулзалт хийн өөрсдийн мөрийн хөтөлбөр, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулах юм. Тэдний дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр гол санаа бол гишүүдээ сонсдог бодлогын шинэчлэлтэй нам болохын төлөө зорьж байгаа нь харагдаж байлаа гэж Төв аймгийн Ардчилсан намаас онцолсон юм.
Уулзалтааар Төв нутгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн зүгээс “намын эв нэгдлийг хангаж, хариуцлага алдсан гишүүдэд хариуцлга тооцдог, гишүүдийнхээ санал бодлыг сонсдог нам болгохын төлөө ажиллах"-ыг хүсэж байв.
Ташрамд дурдахад, Ардчилсан намын даргын сонгуулийн ажлыг аймаг, сум, дүүргийн 339 салбар хороод зохион байгуулж бөгөөд нэр дэвшигчид 40 хоногийн турш хамтдаа сурталчилгаагаа явуулна. Сонгуулын санал хураалт 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусаж 29-ны өдөр санал хураалт явагдана. Намын даргын сонгуульд шинээр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн бүх гишүүд санал өгөх эрхтэй юм.
Т.Есүхэйтөмөр