Отроор өвөлжих малчид нэмэгдэх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өмнөговь суманд энэ жил малын ундны цоохор цастай, дулаахан сайхан өвөл болж байна.
Одоогоор тус суманд Увс аймгийн Малчин, Тариалан, Наранбулаг сумдаас 30-аад малчин өрхийн 30 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байгаа аж. Цаашдаа цаг агаар хүндэрвэл Өмнөговь сумын нутаг дэвсгэр дээр отроор өвөлжихөөр нүүж очих малчдын тоо нэмэгдэх хандалгатай байна.
Тус сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр дээрх сумдын Засаг дарга нартай малчид отроор өвөлжүүлэх талаар өнгөрсөн 11-р сард гэрээ хэлэлцэл хийжээ.
Б.Батхүү