Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар бөглөдөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар буюу 2013-2016 оны хооронд 161831 хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг /ХАСМ/ болон хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ бүртгэгдсэн бөгөөд эдгээр мэдүүлгийг хэвлэхэд 90.9 сая төгрөг зарцуулсан талаарх тооцоолол гаргасан байна. Цаашид ХАСМ болон ХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэн, цаасан хэлбэрээр авахаас татгалзах нь төсвийн хөрөнгө хэмнэх, мэдүүлэг гаргагч болон бүртгэгч, хянагчийн цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Ийнхүү Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг зэрэг мэдүүлгүүдийг цахимаар өгдөг болох тогтоолын төслийг 84.6 хувийн саналаар батлав.
Б.Туул