Германы тусгай алба АНУ, ЕХ-ны байгууллагуудыг тагнаж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-15 16:05:11

БЕРЛИН. /TASS/. Германы Тагнуулын алба /BND/ түнш орнуудынхаа тухайлбал, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамд болон бусад байгууллагуудын үйл ажиллагааг 2013 он хүртэл тагнажээ. Энэ тухай “Spiegel Online” интернэт хэвлэлд мэдээлсэн байна.

Тус хэвлэлийн мэдээлснээр, “Германы тагнуулчид Франц, Америкийн объектуудын үйл ажиллагааг сонирхож байжээ”.

Дээрх мэдээллийг парламентын хяналтын байгууллага болон BND-гийн дарга Герхард Шиндлерийн оролцоотой АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагтай холбоотой хэргийг мөрдөн шалгах хорооны гишүүд оролцсон Бундестагийн хурлын үеэр өгсөн гэж “Spiegel Online” мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ