Эрдэнэт хүний амийг аварлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-05 12:12:20

Энэ оны нэгдүгээр сарын 03-ны орой Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн их эмч Л.Баярмаа, жолооч Л.Отгонбаяр  газар дээр очиж шаардлагатай арга хэмжээг авч мэс заслын багийг дуудсан аж.

Их эмч Д.Жаргалаар ахлуулсан унтуулгын эмч Т.Гантамир, сувилагч Ө.Оюунчимэг, сувилагч Э.Хишигжаргал, жолооч А.Цэвээндорж нарын бүрэлдэхүүнтэй баг тус сум руу шуурхай очиход жирэмсэн эхийн амь насанд аюултай байдалд байсныг мэргэжлийн ур чадвар гарган амь насыг нь аварч чаджээ.

Цагаан халаад өмссөн цагаан сэтгэлт эмч нарын ачаар нэгэн эрдэнэт хүмүүний амь нас аврагдаж, биеийн байдал нь сайн байгаа бөгөөд  аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. 

Дашрамд дурдахад тус аймгийн Эрдэнэ суманд  томуу, томуу төст өвчний эсрэг вакцин аймгаас 15 ширхэг хуваарилсныг зорилтод бүлгийн хүүхдүүдэд тарьсан бөгөөд сумын эмнэлэгт  гурван хүүхэд, нэг том хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ