Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого болов

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 18:14:14

Сэлэнгэ аймагт буй улс, аймаг, сумын хамгаалалтанд байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого болов.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого нь Улсын хамгаалалтанд байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Аймгийн хамгаалалтанд байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Сумын хамгаалалтанд байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэсэн төрлөөр тоологдсон байна. Улсын тооллогод тоологдсон дурсгалуудаас булш, хиргисүүр, барилга, архитектурын дурсгал, хөшөө дурсгал, үйлдвэрлэлийн ул мөр хадгалсан дурсгалт газрууд багтжээ. Мөн улсын хамгаалалтанд байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалд Баруунбүрэн сумын Бүрэнхан уулын өвөрт орших “Амарбаясгалант” хийд орсон байна.

Улсын тооллогод тоологдсон болон тоологдоогүй нийт 3366 дурсгал байгаагаас улсын тооллогод тоологдсон 2964 дурсгал байгаа ажээ. Эдгээрийн 1520 нь л цахим бүртгэлд орсон бөгөөд үлдсэн дурсгалыг цахим бүртгэлд оруулахаар ажиллаж байгаа аж.

  Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ