Хятадын судлаачид сарны газрын зургийг шинэчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-01-06 12:25:15

ЧАНЧУНЬ. /Xinhua/. Хятадын судлаачид 1:2.5 саяын масштабтай сарны геологийн зураглалыг хийхээр ажиллаж байна.

Хятадын Сар судлалын хөтөлбөрийн ахлах судлаач Оуян Зыюань хэлэхдээ “таван их сургууль болон судалгааны хүрээлэнгийн судлаачид сарны дижитал газрын зураг болон газарзүйн бүтцийг зураглах стандартыг тогтоогоод байна” гэв.

4.36:2.2 м-ийн харьцаатай сарны газрын зургийн хар зургийн хувилбарыг 2018 он гэхэд бэлэн болгож, 2020 он гэхэд нийтэд дэлгэн үзүүлэх ажээ.

Энэхүү зураг нь сарны геологи, бүтэц болон чулуулгийн төрлөөс гадна сарны хувьслыг он цагийн дарааллаар нь харуулсан мэдээллийг агуулах юм.

Сарыг тойрон эргэлдэж буй дотоод, гадаадын хиймэл дагуулуудын илгээсэн мэдээлэл, зурагнуудад тулгуурлан газрын зургийг хийж байгаа ажээ. Сарны газрын зургийг хийх нь дэлхийн газрын зургийг хийхтэй адилгүй юм. Дэлхийн газрын зургийг хийж буй судлаачид өөрсдөд нь байгаа мэдээлэлд итгэлтэй биш байгаа бол тухайн газарт өөрийн биеэр очиж судалгаа хийх боломжтой.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ