"Монроуд" компанийг дахин шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-15 18:32:48

Өнгөрсөн оны долдугаар сард Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны удирдлагуудыг Засгийн газрыг хууран мэхэлж их хэмжээний мөнгө завшсан хэмээн АТГ-аас мэдэгдэж  байсан. Тэгвэл эг асуудалтай холбогдуулан "Монроуд" компанийг дахин шалгахаар болсон байна.

 “Монроуд” ХХК-нд Хөгжлийн банкны албан тушаалтнууд “Халзан бүргэдээс Солонготын даваа” чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байгаа" хэмээн Засгийн газарт ойлгуулж,  46.3 тэрбум төгрөг гаргуулан тус компанид шилжүүлэн өгчээ.

Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. Тиймээс түүний тусламжтайгаар “Монроуд” компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй гэж хуулийнхан хардаж байгаа юм. Тиймээс ч дахин шалгах асуудлыг ярьж эхэлсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ