Ирэх долоо хоногт цас орж, явган шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-07 18:31:38

Ирэх даваа гарагаас эхлэн Архангай аймгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна.

Энэ үеэр салхи секундэт 4-9 метр байна. Хүйтний эрч бага зэрэг чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Аймгийн ус цаг уурын албаны мэдээнээс үзэхэд, өнгөрсөн 11 дүгээр сарын нэгнээс арванхоёрдугаар сарын 20-ны хугацаанд Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт суманд хамгийн дулаан байсан бөгөөд өдөртөө 1+2 хэмд хүрч байсан бол, хамгийн хүйтэн Цахир, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Өлзийт, Батцэнгэл суманд шөнөдөө -36-42 хэмд хүрч хүйтэрчээ.

Л.Булган

Холбоотой мэдээ