Нохой устгах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 13:05:25

Дорноговь аймгийн Сайншанд хотод нохой устгах ажил өчигдрөөс гурав хоногийн хугацаатай эхэлж байна.

Албаныхны  хэлж буйгаар энэ жил 1000 гаруй нохой устгах урьдчилсан тооцоо гаргасан бөгөөд нохой устгахад шаардлагатай хөрөнгө санхүү хангалтгүй байгаа юм. Мэргэжлийн анчин Улаанбаатараас авчирч нэг нохойг найм орчим мянган төгрөгөөр  устгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнд 8-10 сая орчим төгрөгийн санхүүжилтийг хэрэгтэй байгаа аж.

Сайншанд хотод нохой үржүүлгийн газар байхгүй атал  жил бүр нохой их хэмжээгээр өсч байгаа нь иргэд хөдөөгийн  сумаас нохой авчирч аймгийн төв дээр төөрүүлдэг явдал нь ихээхэн нэрмээс болдог аж. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ