Номын санчид ур чадвараа дээшлүүллээ

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 15:40:20

Номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй сурч хөгжих нөхцөлийг нь хангах зорилгоор “Орон нутгийн номын сангийн арга зүйн ажил” сэдэвт сургалт уулзалт Сүхбаатар хотод өнгөрсөн долоо хоногт боллоо.

Номын санчдад Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Д.Энхтунгалаг “Номын сангийн тухай хууль”, аргазүйч Б.Сарандэлгэр “Номын сангийн каталог,  картын сангийн зохион байгуулалт”, “Ном зүйн бичилт хийх, ном тодорхойлох журам”, аргазүйч Г.Гүнжинлхам “Номын сангийн лавлагаа ном зүйн ажил, Лавлагаа ном зүйн аппарат, Татгалзал, Нөхөн бүрдүүлэлт”, “Номын сангийн менежмент”, “Номын сангийн үйлчилгээ маркетинг”, “Номын сангийн үйлчилгээний ажилтны ёс зүйн соёл” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, сертификат, гарын авлага олгожээ. Мөн МУҮНС-ийн төлөөлөл Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн мэргэжлийн ажилчдын ажил байдалтай танилцан арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Тус сургалтанд Сэлэнгэ аймгийн 17 сум,  5 тосгоны ЕБСургуулийн болон Соёлын төвийн номын санчид хамрагджээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ