Номын өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 16:34:17

Булган аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрийн хүрээнд номын өдөрлөгийг аймгийн Төв номын сан санаачлан зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд Соёлын төвийн номын сан хамтран оролцлоо. Хүрэлцэн ирсэн сурагчид, иргэдийн дунд асуулт хариултын АХА тэмцээн, англи хэлээр хөгжөөнт тэмцээн зохиолоо. Мөн хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэгтэй чөлөөт уулзалт хийсний дараа бэлэг бэлгийн дээд ном бэлэглэх хандивлах хайрцаг ажиллууллаа. Энэ өдөрлөг дээр шинэ болон хуучин ховор номын худалдаа гарлаа. Нийт 1000 гаран ном дэлгэгдсэн байна.

П.Батням

Холбоотой мэдээ