Шадар сайд У. Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Сүхбаатар аймагт ажиллах хуагцаандаа аймгийн өвөлжилт, хонины цэцэг өвчин болоод томуу томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэх юм.
Шадар сайд тус аймагт улсын онцгой комиссын шийдвэрээр таван авто машин болон малын өвс тэжээл, малын эм тариа гээд 50 сая төгрөгийн эд зүйлийг холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн юм. Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрдэнэцагаан, Уулбаян сумдын Эрүүл мэндийн төвд пургон машин, Эрдэнэцагаан суман дахь гал унтраах, аврах ангид УАЗ-469 машин, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ариутгалын машин олголоо.
Шадар сайдын ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа М.Энх-Амар, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн газрын дарга Я.Баянжаргал, Мал эмнэлэг үржлийн хэлтсийн дарга Б. Цолмон, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Амарсанаа, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбарьяа, Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр, Л.Алтангэрэл, туслах С.Лүндэг нарын хүмүүс багтжээ.
Т. Одончимэг