Буухиачилсан тэмцээнд 400 шахам хүн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-21 18:25:10

Баянхонгор аймгийн албан байгууллагууд болон хувиараа бизнес эрхлэгчидийн дунд буухиачилсан гар бөмбөгийн тэмцээнийг Биеийн тамир спортын газраас зохион явууллаа.

Буухиачилсан тэмцээн нь албан байгууллагуудын бүх хүмүүсийг хамруулснаараа онцлог сонирхолтой болсон байна. Тус тэмцээнд нийт 16 багийн 380 гаруй тамирчид оролцжээ. Буухиа тэмцээнд баг бүр 24 хүнээс бүрдсэн бөгөөд нас, насаар тоглож хамгийн сүүлд нэгдсэн дүнгээр ялагчийг тодруулжээ.

Шинжлэх ухаан, түүнийг дагасан хэт их техникжилт, хөдөлмөр хөнгөвчилсөн олон тооны багаж, төхөөрөмж ажил амьдралд нэвтрэх болсноор бид хөдөлгөөн багатай, ялангуяа суугаа байдалтай ажиллах болсноор хөдөлгөөний хомсдол бий болж, үүнээс үүдэх өвчлөл ихэсч байгааг албаныхан онцолж байна. Албан байгууллага хамт олны нэгдмэл байдлыг дээшлүүлэх,хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх зорилгоор тус тэмцээнийг уламжлал болгон явуулах аж.

Мөн тун удахгүй буухиачилсан Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явуулахаар болжээ.

                                                                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ