Нийт малыг 50 хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх нөөцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 55 багийн 8773 малчин болон мал бүхий өрхөд 1.5 сая мал өвөлжиж байна.
Тус аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар, аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан сум бүр ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Энэхүү 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 145.5 мянган тонн байгалийн хадлан, 26.3 мянган тонн сүрэл, 3.3 мянган тонн ногоон тэжээл, 10.7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 6.1 мяган тонн дарш, 7.7 мянган тонн эрдэс тэжээл, 550 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийн 91 хувийг эзэлж байгаа ажээ. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өнгөрсөн жил 211 тн өвс, 111 тн тэжээл бэлтгэхээс 110 тн хүчит тэжээл бэлтгэсэн байна.
Мөн сумын нөөцөд 1700 тн өвс, 510 тн тэжээл бэлтгэхээс 828 тн өвс, 242 тн тэжээл бэлгэжээ. Энэхүү бэлтгэсэн тэжээлийн нөөц нь нийт малыг 50 хоног нэмэгдэл тэжээлээр тэжээхэд хүрэлцэхүйц нөөц ажээ.
Ч.Отгонцэцэг