“Болор цом-34” наадамд шилдэг 30 найрагч тунаж үлдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМЗЭ-ээс зохион байгуулдаг “Болор цом” наадмын эхний шатанд 100 гаруй яруу найрагч оролцохоор бүртгүүлснээс шүлгэн хүлгээ сойх шилдэг 30 найрагчийн нэрс тодорлоо.
Эдгээр найрагчид энэ сарын 28-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо болох 34 дэх удаагийн наадамд үгийн урлагаар өрсөлдөх нь.
Энэхүү наадмыг нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил их зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жил, Чойжилын Чимэдийн 90 жил, Очирбатын Дашбалбарын 60 насны ой тохиож буйгаараа онцлогтой.
Энэ удаагийн наадмыг Дорнод аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, ”Дорнод гурил” ХХК, МҮОНРТ хамтран зохион байгуулж байна.
"БОЛОР ЦОМ-34" наадмын эхний шатанд тэнцсэн найрагчид
1. Б.Алтанхуяг
2. А.Амгаланбаатар
3. Дү.Батжаргал
4. Б.Батсайхан
5. Ж.Батцэцэг
6. Б.Баттулга
7. Я.Баяраа
8. Б.Буянбадрах
9. У.Баярсайхан
10. Д.Гансүрэн
11. Ц.Жамбалгарав
12. Н.Минжинсайхан
13. Н.Мөнхбаяр
14. Г.Мөнхбаатар
15. Ц.Мөнх-Очир
16. С.Начин
17. Х.Нямхишиг
18. Л.Торой
19. Б.Төгсжаргал
20. Ай.Төмөр-Очир
21. М.Уянсүх
22. Ч.Ууганбаяр
23. Ө.Үлэмжтөгс
24. Б.Цогбадрах
25. Д.Цогбадрах
26. О.Цэнд-Аюуш
27. О.Элбэгтөгс
28. Б.Энхжаргал
29. А.Эрдэнэ-Очир
30. Д.Эрдэнэзулай
Дашрамд хэлэхэд, “Болор цом” наадмыг анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилсан бөгөөд анхны наадмыг 1983 онд зохион байгуулж байсан түүхтэй.
Тус наадам 33 дахь удаагаа зохиогдоход хамгийн олон удаа Янжинлхамын эгшиглэнт найрагчаар тодорсон нь Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нар тус бүр гурван удаа “Болор цом”-ын эзнээр тодорч байжээ. Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагч бол Цэндийн Чимэддорж /“Малчин”, “Элсэн тасархай” шүлгээр/, Төрийн соёрхолт зохиолч Дамбын Төрбат /“Сүү” “Ижий” шүлгээрээ/ нар аж.
Бүсгүй найрагчдаас Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Б. Лхамноржмаа нар “Болор цом”-ын эзэн болсон билээ.
Ж.Болор