Хот хоорондын автобусны жолооч нар эмзэг бүлгийн өрхүүдэд нүүрс хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-24 12:31:41

Увс аймгаас Улаанбаатар хот болон Ховд аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Ач буян трэйвел” компанийн жолооч нар хамтран Улаангом сумын амьдралын түвшин доогуур айл өрхүүдэд нүүрс хандивлах аян өрнүүлжээ.

Одоогоор дөрвөн айлд тус бүр 2 тн нүүрс буулгаж өгөөд байна. Идэр есийн хүйтэн тачигнасан энэ үеэр түлэх түлээгүй, амьдралын түвшин тааруу, ам бүл оруулаа, ядарсан дөрвөн өрхөд сарын түлшийг нь бэлдэж өгсөн нь үнэхээр сайхан үйл явдал боллоо. Сэтгэл сайтай жолооч нартаа талархаад баршгүй хэмээн түлээ нүүрс авсан иргэд хэлж байв.

“Ач буян трейвэл” компани нь байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд Увсаас Улаанбаатар хот болон Ховд аймгийн чиглэлд 30 гаруй автобустайгаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байна.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ