Багануурчууд маргааш хотын захирагчаа сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 17:38:30

 Маргааш Багануурын иргэд хотын захирагчаа сонгоно. Сонгуульд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нарын 4 хүн нэр дэвшиж буй аж.

Нэр дэвшигчийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдөж буй юм. Захирагчийн сонгууль Багануур дүүргийн  хороо бүрт 07:00-22:00 цагийн хооронд явагдах юм байна. Тус сонгуульд  өрсөлдөж буй Н.Тавинбэх “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бол Ш.Отгонбаяр 2013 оноос дүүргийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа гэнэ. Харин Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Р.Ганбаатар нь Орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшиж байжээ. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ