Шинэ захирлаа эсэргүүцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирал Б.Коляг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг тус сургуулийн багш, ажилчид эрс эсэргүүцэж байна.
Орон нутгийн сонгуулиар Намир багаас сумын ИТХ-д нэр дэвшин ялалт байгуулсан, Монгол Ардын Намын гишүүн, тус сургуульд багшилж байсан С.Жавхлантөгсийг сургуулийн шинэ удирдлагаар томилсныг багш, ажилчид эсэргүүцэж, хүлээн авахгүй гэдгээ ийнхүү илэрхийлээд байна. Тус сургуулийн багш, ажилчид ийм хууль бус шийдвэр гаргаж байгаа нь аймаг, сумын МАН-ынхны улаан луйвар гэж үзэж байгаа аж.
Өмнөговь сумын Ахлах сургууль нь 600 орчим хүүхэдтэй бөгөөд, 50 гаруй багш, ажилчидтай байна. Багш, ажилчдын эсэргүүцлийг хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Батхүү