Өнгөрсөн онд хүчтэй газар хөдлөлт 12 удаа бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСБаруун бүс нутаг, тэр дундаа Увс аймаг газар хөдлөлт өндөртэй бүс нутагт хамрагддаг байна.
2016 онд 3,5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт улсын хэмжээнд 73 удаа бүртгэгдсэн бол тус аймагт 12 удаа бүртгэгджээ. Цагаан шувуут уул, Үүрэг нуурын чиглэлд, мөн Тариалан сумын нутагт газар хөдлөлт илүү мэдрэгддэг байна. Үүнээс гадна ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хоттой ойролцоо оршдог тул тус бүс нутагт болсон газар хөдлөлтүүдийн чичиргээ ихээр мэдрэгддэг аж.
2015 онд Тариалан, Өмнөговь, Бөхмөрөн, Давст, Сагил, Завхан сумдад 3,5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бол 2016 онд Тариалан, Наранбулаг, Давст, Бөхмөрөн, Сагил сумдад мөн адил дахин давтагджээ. Үүнээс хамгийн хүчтэй нь 2016 онд Сагил сумын нутагт 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Цаашид жил ирэх тусам газар хөдлөлтийн давтамж нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэд ард иргэдийг амь нас, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болгох шаардлагатай байгаа аж. Мөн аймгийн төв болон сумдад байгаа насжилт өндөртэй барилгыг дахин төлөвлөлтөд оруулах нь зүйтэй юм.
Улаангомд 2014 онд байгуулагдсан газар хөдлөлтийн 3 станц үйл ажиллагаа явуулж байна.
Б.Батхүү