Москвад жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-18 13:36:15

МОСКВА. /NHK/. Сирид өгч буй ОХУ-ын агаарын цохилтын ажиллагааг тус улсын иргэд эсэргүүцэн Москва хотод жагссан байна. Анх удаа болж буй уг жагсаалд төдийлөн олон хүн оролцоогүй ажээ.

ОХУ-ын агаарын цэргийн хүчин есдүгээр сарын 30-наас Сирид агаарын цохилт өгч эхэлсэн билээ. Уг ажиллагаа нь “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй Башар аль-Асадын Засгийн газрыг дэмжиж зорилготой гэж ОХУ мэдэгдсэн. Босогчдын 11 байрллыг устгасан гэж тус улс баасан гарагт мэдэгджээ.

ОХУ-ын сөрөг хүчний намуудын санаачилгаар уг жагсаал болсон бөгөөд 300 хүн оролцсон байна. Урт хугацаад үргэлжилсэн ЗХУ-Афганистаны дайныг дурсаж, “дайныг зогсооё” гэсэн зурагт хуудас барисан иргэд Сирид агаарын цохилт өгөх ажиллагааг зогсоохыг Ерөнхийлөгч Владимир Путинаас уриалжээ.

Сирид агаарын цохилт өгснөөр ОХУ-д террорист халдлага гарах аюулыг нэмэгдүүлж байна гэж зарим жагсагч үзэж байгаа бол зарим нь ОХУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа учир цэргийн зардлыг өсгөх боломжгүй гэж үзэж байна.

“Лалын улс” бүлэглэлийн босогчдоос гадна Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин ОХУ-ын агаарын цохилтод өртөж байна гэж Өрнөдийн орнууд тус улсыг буруушаажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ