Ардчилсан нам анх удаа гишүүдийн саналаар намын даргаа сонгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2017-01-29 22:58:17

Ардчилсан намын даргын сонгууль орон даяар болж дуусав. Ардчилсан намынхан анх удаа намын гишүүдийн саналаар намын даргаа сонгож байгаа юм.

Намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм. Санал хураалтын дүнг гараар тоолно. Улсын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 20.00 цагийн байдлаар 70 гаруй хувьтай байна гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Энэ удаагийн сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамарсан 120 гаруй мянган гишүүн саналаа өгнө. Ардчилсан намын Сонгуулийн хорооноос мөн 23.00 цагийн орчимд мэдээлэл хийх аж.

Холбоотой мэдээ