Устөрөгч болон гелийг гарган авах технологиудыг саран дээр туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-01-30 11:42:24

ТОМСК. /TASS/. ОХУ-ын Томскийн Улсын Их Сургуулийн /ТУИС/ эрдэмтэн судлаачид сансрын нөөц баазыг хөгжүүлэх консорциумд нэгджээ.

Энэ консорциум нь саран дээр устөрөгч болон гелийг гарган авах туршилтын төвийг байгуулна гэж ТУИС-ийн Инноваци хариуцсан дэд захирал Константин Беляков мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “хуурай газрын технологиудыг саран дээр ашиглах боломжгүй. Жишээлбэл, хэдэн арван, хэдэн мянган тонн жинтэй маш хүнд төхөөрөмжийг эх дэлхий дээр ашигт малтмал, металл олборлоход ашигладаг. Уул уурхайн техник тоног төхөөрөмжийг саран дээр аваачихад их хөрөнгө мөнгө шаардлагатай. Тиймээс дэлхий дээр ашиглахад үр ашиггүй шинэ технологиудыг саран дээр турших гэж байна” гэв.

Түүний хэлснээр, саран дээр турших олборлолтын тоног төхөөрөмжийн эхний загваруудыг ирэх 5-10 жилийн дотор гарган авах боломжтой.

Сансрын хөлгийн түлш хийхэд ашиглах устөрөгч болон гелийг саран дээр гарган авч магадгүй аж.

Их зардалтай байж магадгүй боловч саран дээр түлш үйлдвэрлэх нь эх дэлхийгээс сансар руу түлш зөөвөрлөхөөс илүү ашигтай байх болно гэж К. Беляков үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ