Цогцолбор нэгдүгээр сургууль тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Боловсрол, соёлын газраас аймгийнхаа боловсрол, соёлын удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг энэ сарын 27-нд хийж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, энэ жилийн зорилтоо тодорхойлжээ.
2016 оны ажлаараа аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуулиас Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургууль тэргүүлсэн байна. Харин аймгийн 31 цэцэрлэгээс Улаангом сумын “Солонго” 4-р цэцэрлэг өнгөлжээ. Тус сургууль, цэцэрлэг хоёр нь өнгөрсөн онд Улсын тэргүүний сургууль, цэцэрлэгээр шалгарсан юм. Соёлын төвүүдээс Ховд сумын соёлын төв тэргүүлсэн байна.
Удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөөр аймгийн боловсрол, соёлын салбарт тулгамдаж байгаа асуудал хийгээд шийдвэрлэх арга замыг хөндөн ярилцжээ. Мөн багш ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын үйлчилгээг хүртээмжтэй болгох талаар авч хэлэлцсэн байна.
Б.Батхүү