ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Агаар цэвэршүүлэгч хандивлах аян өрнүүлсэн залуустай нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨөрсдийн санаачилгаар эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч хандивлах аян өрнүүлсэн иргэн Б.Онон болон хамтран зохион байгуулагчдыг өнөөдөр ХЗДХЯ-ны сайд
С. Бямбацогт хүлээн авч энэхүү аянд нэгдэж буйгаа илэрхийлээд өөрийн зүгээс хоёр агаар цэвэршүүлэгч хандивлав.
Уг аяны хүрээнд иргэн Б. Онон, хамтран зүтгэгч 12 залуугийн хамт нийт 92 сая төгрөгийн 100 ширхэг агаар цэвэршүүлэгчийг Нийслэлийн Есөн дүүрэгт хандивлахаар төлөвсөн бөгөөд одоогийн байдлаар 6 дүүргийн 6 эмнэлэгт 45 сая төгрөгийн 38 агаар цэвэршүүлэгч хандивлаад байна. Удахгүй I, II, III-дугаар амаржих газар, Налайх, Багануур, Багахангай эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгчээ хандивлах аж.
Агаар цэвэршүүлэгчийн хувьд нарийн тоос шороог сайтар шүүдэг, чанарын хувьд стандартын шаардлага хангасан үнийн хувьд том жижгээс шалтгаалан 200-900 мянган төгрөгийн үнэ ханштай бөгөөд BSB,Номин зэрэг дотоодын дэлгүүрүүдээс худалдан авдаг гэлээ.
Энэхүү аяныг өрнүүлснээр 10.000 хүүхэд цэвэр агаар амьсгалах боломжтой болох бөгөөд амьсгалын замын өчин, зүрх, судасны эмгэгүүд саарах юм хэмээн зохион байгуулагчид хэлэв.
Аяныг дан ганц нийслэл хотоор хязгаарлахгүй 21 аймагт зохион байгуулаасай, та бүхний зохион байгуулж буй ажлыг маш их дэмжиж талархаж байна хэмээнХЗДХЯ-ны сайд С. Баяцогт хэлэв.
Р.Хишигжаргал