Хоёр сургууль шүдний кабинеттэй болов

Орон нутагт | Орхон
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:15:30

Орхон аймгийн Баян-Өндөр, Орхон цогцолбор сургууль орон нугийн 30 сая төгрөгөөр “Шүдний кабинет”-тай боллоо.

Сүүлийн үед бага насны хүүхдийн дунд шүдний өвчлөл ихэссэн тул сургуулийн орчин үүнд нь анхаарах зорилгоор эл кабинетийг байгуулжээ. Судалгаагаар Орхон аймгийн нийт хүүхдийн 70 орчим хувь нь амны хөндийн өвчлөлтэй гэсэн дүн мэдээ гарсан байна. Энэ нь идэж буй хоол хүнс, шүдээ буруу угаадаг эсвэл угааж хэвшээгүйтэй холбоотой ажээ. Дээрх хоёр сургуульд 5000 орчим хүүхэд сурдаг. Уг кабинет эхний ээлжинд урьдчилан сэргийлэх үзлэг хийж зөвлөгөө өгнө. 

Шүдний хувийн эмнэлгийн үйлчилгээ өртөг өндөртэй байдгаас шалтгаалж иргэд хүүхдийнхээ шүдийг цаг тухайд нь эмчлүүлдэггүй. Тэгвэл сургуулийн орчинд шүдний кабинеттэй болсноор хүүхдүүд зарим үед үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой боллоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд