Чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийв.
Ерөнхийлөгчийн мэдээллийг чуулган хаалттай горимоор сонссон юм. Мөн Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэв.
Дээрх хоёр асуудлыг сонсохын тулд чуулганы хуралдаан бүтэн өдрийг зарцууллаа. Одоо чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжин, цаг сунган хуралдаж байна.
Б.Туул