Малчид хаваржаа руугаа нүүж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Сагсай сумын малчид хаваржаа руугаа нүүж эхлэв. 100-200 км зайтай оршдог Даян нуур орчмоор Сагсай болон Улаанхус, Цэнгэл сумдын зарим багийн малчид хүрч мал төллүүлдэг.
Даянгийн нутаг цастай боловч тэнд цасан доорхи бэлчээр сайтайн дээр малчид зохих хэмжээний төл хүлээн авдаг бэлтгэлээ хаваржаандаа базаачихсан байдаг. Харин замын дунд оршдог Харганатын даваа цастай байгаа бөгөөд Хар нуурнаас гарсан мал тэндэхийн дамжин өнгөрөх цэг дээр буудалладаг. Цас орж шуурга шуурвал аюултай. Иймд сум аймгаас эдгээр малчдын хаврын нүүдэлд онцгой анхаарал тавьдаг. Сагсай сумын удирдлага нүүдэл хийдэг малчиддаа зээлээр бензин шатахуун олгох, зам дээрх буудал дээр багуудын засаг дарга, нийтийн хурлын дарга, эмч нарыг нь ажиллуулж, өвс тэжээлээр туслах болсоноо мэдэгдээд, нүүдлийг 3-р сарын нэгнийг хүртэл үргэлжлүүлэхийг анхаарууллаа.
Ш.Айзаря